Миний харах өнцөг |
2014-12-03 - блог
Би одоо сэтгүүлч мэргэжлээр сурч байгаа . Өөрийгөө сэтгүүлчээр суралцана гэж бодож байгаагүй ээ. Нэг л өдөр энэ мэргэжлээр сурхаар болсон. Эхэндээ бол сонирхолгүй л байсан. Сэтгүүлч ер нь ямар мэргэжил байдгийг ч мэдэхгүй, тодорхой нэг түвшинд жаахан л ойлголттой байсан. Харин одоо бол арай өөр өнцгөөс харж мөн ханддаг болсон. Цаашид энэ мэргэжлээ хангалттай сайн эзэмшиж өөрийн гэсэн орон зайг бий болгон нэг томоохон салбарт хичээл зүтгэлтэй ажиллахыг л хүсдэг болсон. Ямар ч байсан урдаа томоос том зорилготой түүндээ хүрэхийн тулд хичээж л явна даа. ЭНЭ МЭРГЭЖИЛ МААНЬ ЭХЛЭЛ ҮНДЭС БОЛНО.