Миний харах өнцөг |
2015-12-18 - Эр хүн болгож өгөөч МУСК-ны талаар
Кино шүүмж
Эр хүн болгож өгөөч МУСК
Монгол кино урлаг үүсч хөгжөөд эдүгээ 80 жилийн ойтой золголоо. Энэ хугацаанд монголын кино урлаг сайнтай муутай аливаа зүйлүүдийг дагуулж ирсэн. Сүүлийн жилүүдэд уран сайхны кинонууд шил шилээ даран хэдэн арваар хийгдэж байгаа боловч энэ нь чанартай сайн уран бүтээл гарч байна гэвэл шүүмжлэлтэй юм. Би сүүлд үзсэн киноны нэг болох “ Эр хүн болгож өгөөч МУСК” талаар өөрт төрсөн сэтгэгдлээ бичих гэж үзлээ. “Эр хүн болгож өгөөч МУСК” нь зохиолын хувьд анх 2004-онд тус нэрээр драмын жүжиг тоглогдож байсан. Тухайн үед энэхүү жүжиг маань үзэгчдийг сайн татаж чадсан жүжгүүдийн тоонд зүй ёсоор ордог . Жүжгийн зохиолыг Ч. Ганхуяг УГЗ бичсэн бол кино зохиолыг Л. Таванбаяр СТА бичжээ. Ерөнхий найруулагчаар Э. Батхүү СТА , продюсераар Э. Батхүү СТА Жаргалсайхан нар ажиллаж Mind media group –тэй хамтарч бүтээсэн байна. Киноны дууг ая зохиогч Л.Одбаяр зохиож дуучин Б.Батсүх Номинталст дуулж олны хүртээл болгожээ. Найруулагч Батхүүгийн анхны бие даасан кино бөгөөд энэхүү киноныхоо зохиол дээр олон жилийн өмнөөс ажиллаж чанартай сайн уран бүтээл хийхийг зорьсон байна. Тус кино нь дэлгэцэнд өнгөрөгч хавар гарч үзэгчдийг нилээдгүй хугацаанд байлдан дагуулж чадсан бүтээл болсон. Уг кино нь уянгын драм төрлөөр хийгдсэн. Жүжигчдийн жүжиглэлт киноны утга санаа найруулга нь маш сайн болсон гэж бодлоо. Жүжиглэх ур чадвар найруулга дээр нь сайн ажилласан байна. Гол дүр болох аав Өлзийд Ц.Төмөрбаатар МУГЖ, ээж Мэндээд С.Сарантуяа АЖ, хүү Батад Э. Төрмөнх СТА, Наранд О.Цэнгэл нар тоглосон юм. Энэхүү кинонд эцэг хүний чанга хахир хатуу зан нь үр хүүхдээ эдгэрхийн цагт зөөлөрч буйгаар. Эх хүний хайр ямар агуу юм бэ? “Үхтэл үр харам ” гэж үр хүүхдээ эдгээхийн тулд итгэл найдвараа алдахгүйн төлөө юугч хийж зориулж чадахаар тийм амьд бурхан байна гэдэг нандин зүйлийг гаргаж өгсөн байв. Харин киног чимж өгсөн дүрүүд болох Бат Наран хоёрын дүр юм. Бат өвчин зовлонтой өрөөл татанхай, хүний гарт орсон боловч оюун ухаан нь эрүүл саруул залуу. Жүжигчин Э. Мөнхтөрийн хувьд тухайн дүрээ маш сайн гаргаж гэж бодоглоо. Харилцан яриагүй зөвхөн үйл хөдлөл харцаараа хүнд өгөх гэсэн санаагаа өгч чадсан байна. Наран бол аав ээжгүй өнчин өрөөсөн асрамжийн газраар хүмүүжиж гэр бүлийн хайр халамж гэдэг зүйлийг мэдэхгүй амьдрахын тулд буруу замаар мөнгө олдог адтай сэргэлэн бүсгүй. Мөн О.Цэнгэл энэхүү дүрээ чадварлаг гаргасан байсан. Өмнөх тоглож байсан дүрүүдтэй нь харьцуулахад тухайн жүжигчинд ахиц гарсан нь харагдаж байв. “ Эр хүн болгож өгөөч МУСК” ний уран бүтээлчид үзэгч олонд хүргэх санаагаа зөв талаас нь харуулж чадсан гэдгийг танхимд дүүрэн цугласан үзэгдийн сэтгэл хөдлөлөөс харж суулаа. Монголын кино урлагт өдрөөр сараар жилээр шинэ шинэ уран бүтээлүүд мэндэлж гарч байгаа. Түүний хэрээр чанаргүй гэхээсээ чанартай сайн дэлгэцийн бүтээл нь илүү төрж байгаа нь саашаалтай юмаа.