Миний харах өнцөг |
2014-12-14 - бодит
Би хоёр ахтай айлын бага. Бусад шиг эгч дүү энэ тэр гээд мөрөөдөөд байдаггүй. Учир нь миний хоёр ах надад юунаас ч илүү хань болдог. Би яаг л эрэгтэй хүүхэд шиг л өссөн. Одоо харин жаахан эршүүд л дээ. Ер нь бол 3лаа байх үедээ байнга барилдаж ноцолддог байсан. Жаахан томроод ирээд сайхан ирээдүйгээ мөрөөдлөө ярчихдаг болсон. Тэгнэ ингэнэ гээд л яриад л инээж хөхөр ч байдагсан. Харин өнөөдөр хоёр ах маань гэр бүл үр хүүхдүүдтэй болж өөрсдийнхөө ирээдүйн зорилго тэмүүлэлдээ хүрч ажил албандаа ч нэр хүндтэй бусдийг манлайлагч болж чадсан. Энэ хоёр минь миний тулах багана, миний бахархал юм шүү дээ. Надад хоёр ах минь байдаг болохоор би юугаар ч дутахгүй, юунаас ч айхгүй тийм л байдаг. Хэн нэгэн надаас чамд бахархаж хүндэлж явдаг хүн байгаа юу гэж асуувал би хамгийн түрүүнд хоёр ах минь гэж тодоос тод хариулна даа.
Миний бахархлууд шүү дээ!