Миний харах өнцөг

2014-12-12 - миний хайртай ээж

Би ээжийнхээ хайрыг дутуу мэдэрдэг байсан юм шигээ. Саяхан би саяхан ч  гэж дээ сүүлийн хэдэн сар бие маань янз бүрээр их л өвдөг боллоо. Эмнэлэгт бараг сар гаран хэвтлээ. Хэвтэх хугацаанд юм юм л болно. Хоног өдөр ч өнгөрч өгөхгүй. Сүүлдээ өөр  өөртөө гутрах, сэтгэл өвдөх,  уур уцаар, бухимдал бүр ч ихэссэн тэр болгоноо ээждээ л ил тод байдлаар гаргадаг болсон.. Өөрөө ч мэдэлгүй энэ бүхэн болоод өнгөрдөг байсан. Эмнэлгээс гарах сүүлийн долоо хоног ээжтэйгээ уулзсангүй. Очилоо гэхэд нь дургүйцдэг тэгэхэд  ээж хэрэгтэй янз бүрийн зүйлүүдийг ах эгч гээд л өгөөд явуулчихдаг болсон. Ингээд нэг юм эмнэлгээс гарч гэртээ ирлээ. Орой ч болсон хоол унд гээд л сууж байсан би ээжрүүгээ хэсэг харснаа ээжээ таны үс шингэрчихсэн байна тэ гээд хэлцэн чинь ээж хариуд нь намайг их юм бодоход хүргэсэн тийм л хүчтэй үг хэлсэн. ....... Ээж нь чамайг өвдөөд байгүй болчихвол энэ үсээ зулгаагаад ээж нь хойноос нь явна. Чамайг байхгүй бол би тэсэхгүй байх. Хүнд ер нь ийм үед юм юм л бодогддог юм байна. Ээж нь хэдэн өдөр нойргүй хонолоо хүн эрүүл, элэг бүтэн явах шиг сайхан юм хаана ч байхгүй. Гэж хэлэхэд нь миний голоор юм зураад л явчихсан хариу юу ч хэлж чадаагүй. Өөр өөрийгөө ямар тэнэг гэдгийг тэр үед мэдсэн. Ээжийн хайр ямар агуу зүйл вэ?  Би одоо ээжийгээ өмнөхөөсөө илүү хайрахыг хичээдэг болсон. Ээжийхээ ачийг  цаг үргэлж хариулж байх хэрэгтэй. Би ээжийгээ хайрлах хайр, ээж минь намайг хайрлах хайрын хажууд юу ч биш юм байна.

ЭЭЖИЙГЭЭ ЭСЭН МЭНДЭД НЬ БАЯРЛУУЛААРАЙ.


Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 6 » Нийт: 7
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax