Миний харах өнцөг

2015-12-18 - Эр хүн болгож өгөөч МУСК-ны талаар

                                            Кино шүүмж

                             Эр хүн болгож өгөөч МУСК

Монгол кино урлаг үүсч хөгжөөд эдүгээ 80 жилийн ойтой золголоо. Энэ хугацаанд монголын кино урлаг сайнтай муутай аливаа зүйлүүдийг дагуулж ирсэн. Сүүлийн жилүүдэд уран сайхны кинонууд шил шилээ даран хэдэн арваар хийгдэж байгаа боловч энэ нь чанартай сайн уран бүтээл гарч байна гэвэл шүүмжлэлтэй юм. Би сүүлд үзсэн киноны нэг болох “ Эр хүн болгож өгөөч  МУСК” талаар  өөрт төрсөн сэтгэгдлээ бичих гэж үзлээ. “Эр хүн болгож өгөөч  МУСК” нь зохиолын хувьд анх 2004-онд тус нэрээр драмын ж...

Шууд холбоос

2015-01-07 - Бачимдаж байна.

Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

Шууд холбоос

2014-12-14 -

Залуу малчны хотонд эхээс төрөөд хэдхэн хонож байгаа ишиг хурга майлалдана. Шинэхэн төлөө угтан авч байгаа залуу, бүсгүй хоёрт их л сайхан байх шиг. Эхээс  төрөөд тэнцвэрээ ч олж чадахгүй байгаа ишиг хургыг харахаар өөрийн эрхгүй хайр хүрэм.Үд дунд болж  хонь ямаа майлалдан ирцгээж үр төлөө нэхэнэ. Залуу, бүсгүй хоёр гартаа хэд хэдээр нь нялх төлөө авч эхийг нь олгож өгнө.  Эхийн цагаан сүүгээ гүд гүд залгилан хөхөх  нь юутай жаргал вэ?

...

Шууд холбоос

2014-12-14 - Эхийн хайр [ЗУРАГЛАЛ]

 Хүрэн овооны энгэрт өвөлжих ганц айлын яндангаар аргалын утаа суунаглан  харагдана. Шөнөдөө нилээн цас орсон бололтой. Хотонд нь хэвтэх хонь нь шинэхэн орсон цаснаас ялгагдахгүй мэт. Баруун талын их гэрээс ногоон дээлтэй цэнхэр алчууртай үл ялиг хазгай гишгэсэн ахимаг насны авгай хувинтай сүү цацал барин гэрээс гарч ирлээ. Түүний хүүхдүүд нь ирж идэш уушаа аваад буцаж байгаа юм. Охин хүү хоёрынхоо хацар дээр нь үнсэн үдэж цайныхаа дээжээ өргөн зогсоход нь дээлийн хормой салхинд хийсэн гунигийн хар сүүдэр дайран өнгөрөх шиг болов.

 

...

Шууд холбоос

2014-12-14 -

 
Чамайг хайрласан нэгэн залуу
Эвгүй харц болхи алхаа
Гэнэн тэр бүсгүй тэнэг юм шиг
Өөр нэгэнрүү харах юм
Хаана нь зөрсөн юм бол
Товчоо буруу товчилсон мэт
Хүрэх аргагүй холджээ
Чи намайг өөрөөсөө түлхсээр
Чи үнэхээр муухай би энэдээ байсаар байна
Дахиад л чи зөрчихлөө зүрх минь уйлсаар
Дотор минь орших чи одоо үгүй болжээ
Энэ үнэн намайг гуниглуулах юм
Өнөөдөрч чамайг хүлээсээр
Хатуу хувь тавиланд минь намайг үлдээгээч
Би чамд хайртай гэх үгс намайг зовооно
Одоо би хэлж чадна намайг хараач
Бодлоос гарахгүй юм чи минь Би гэнэтхэн л бугуйн цагаа харсансан
Өөр газар байгаа атлаа хамт байгаа юм шиг Чи бол миний ху...

Шууд холбоос

2014-12-14 - бодит

 Би хоёр ахтай айлын бага. Бусад шиг эгч дүү  энэ тэр гээд мөрөөдөөд байдаггүй. Учир нь миний хоёр ах надад юунаас ч илүү хань болдог. Би яаг л эрэгтэй хүүхэд шиг л өссөн. Одоо харин жаахан эршүүд л дээ. Ер нь бол 3лаа байх үедээ байнга барилдаж ноцолддог  байсан. Жаахан томроод ирээд сайхан ирээдүйгээ мөрөөдлөө ярчихдаг болсон. Тэгнэ ингэнэ гээд л яриад л инээж хөхөр ч байдагсан. Харин өнөөдөр хоёр ах маань гэр бүл үр хүүхдүүдтэй болж өөрсдийнхөө ирээдүйн зорилго тэмүүлэлдээ хүрч ажил албандаа ч нэр хүндтэй бусдийг манлайлагч болж чадсан. Энэ хоёр минь миний тулах багана, миний бахархал юм шү...

Шууд холбоос

2014-12-12 - миний хайртай ээж

Би ээжийнхээ хайрыг дутуу мэдэрдэг байсан юм шигээ. Саяхан би саяхан ч  гэж дээ сүүлийн хэдэн сар бие маань янз бүрээр их л өвдөг боллоо. Эмнэлэгт бараг сар гаран хэвтлээ. Хэвтэх хугацаанд юм юм л болно. Хоног өдөр ч өнгөрч өгөхгүй. Сүүлдээ өөр  өөртөө гутрах, сэтгэл өвдөх,  уур уцаар, бухимдал бүр ч ихэссэн тэр болгоноо ээждээ л ил тод байдлаар гаргадаг болсон.. Өөрөө ч мэдэлгүй энэ бүхэн болоод өнгөрдөг байсан. Эмнэлгээс гарах сүүлийн долоо хоног ээжтэйгээ уулзсангүй. Очилоо гэхэд нь дургүйцдэг тэгэхэд  ээж хэрэгтэй янз бүрийн зүйлүүдийг ах эгч гээд л өгөөд явуулчихдаг болсон. Ингээд нэг юм ...

Шууд холбоос

2014-12-03 - блог

 Би одоо сэтгүүлч мэргэжлээр сурч байгаа . Өөрийгөө сэтгүүлчээр суралцана гэж бодож  байгаагүй ээ.  Нэг л өдөр энэ мэргэжлээр сурхаар болсон. Эхэндээ бол сонирхолгүй л байсан. Сэтгүүлч ер нь ямар мэргэжил байдгийг ч мэдэхгүй, тодорхой нэг түвшинд  жаахан л ойлголттой байсан. Харин одоо бол арай өөр өнцгөөс харж мөн ханддаг болсон. Цаашид энэ мэргэжлээ хангалттай сайн эзэмшиж өөрийн гэсэн орон зайг бий болгон нэг томоохон салбарт хичээл зүтгэлтэй ажиллахыг л хүсдэг болсон. Ямар ч байсан урдаа томоос том зорилготой түүндээ хүрэхийн тулд хичээж л явна даа.  ЭНЭ МЭРГЭЖИЛ МААНЬ ЭХЛЭЛ ҮНДЭС БОЛНО....

Шууд холбоос